Монгол хүний төлөөх хөгжлийн лекц III

Герман Монголын хамтарсан Отгонбаяр сангаас улирал бүр зохион байгуулдаг Европ дахь Монгол хүний Хөгжлийн энэ удаагийн лекц Австрийн Залцбург хотод болж өнгөрлөө. Хур борооноор холын Виэн мөн Линц хотуудаас сэтгэл гаргаад хүрээд ирсэн та бүхэндээ баярлалаа. Бид хувь хүний хөгжлийн дасгалууд аа хамтдаа баг болон ажиллаж өөрсдийн амжилтын үр жимсийг тодорхойлж, цаашид Монгол хүний Европт эзлэх, хүлээн зөвшөөрөгдөх байр суурь, үнэ цэнийг алсын хараатай дүгнэж, хамтдаа хэрхэн түүнд хүрэх гарцуудыг олж авлаа. Нэгнээ муулдаггүй, шүүмжилж гомдоллодоггүй, нэгнийгээ дэмждэг, хамтдаа бүтээж эргээд Монголын Өсвөр үеийн охидууддаа бид Гадаадаас өөрсдийн чадах хэмжээнд шууд тусалж, Монголын ирээдүйн олон ээжүүдэд бид хөрөнгө оруулалт хийж байна. Бидний лекцийн орлого 100% Монголын өсвөр үеийнхний хүүхдийн төлөө хөгжлийн төвөөр дамжуулан” Охид ” бэлгийн дарамттай тэмцэх төсөлд шууд зориулагдаж байна. Бид энэ удаа 266.000 төгрөгийг цуглуулсан ба өөрсдөө мэдлэгээ дээшлүүлэхийн сацуу Монголын ирээдүй болсон 11-16 насны охидод тусалж байна. Хэтийн зорилго энэхүү төслийг Монгол улсын нийт 21 Аймагт хэрэгжүүлнэ. Энэхүү уулзалтыг зохион байгуулж бидэнд тусалсан сайхан сэтгэлтэй эгч Оюунаа болон Ариунболд ах нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний лекцэнд анх удаа Монгол залуус маань ирсэн ба цаашид Монгол бүсгүйчүүдээ бүхий л тал дээр тусалж дэмжинэ хэмээн амласан юм. Хүний Хөгжлийн дараагийн лекц, Австрийн Виэнд болно. Бидний зохион байгуулж буй лекц зөвхөн Монгол Эмэгтэйчүүдэд биш нийт Монгол бүх хүнд урилгаар мөн гадаад эмэгтэйчүүдэд Англи, Герман хэл дээр хичээл зааж эхэлсэн билээ. Монгол хүн л Монголоо хөгжүүлнэ.

 

13707568_10210505385850018_6826764701182671863_n 13754440_10210505386210027_1521459209316010311_n 13707711_10210505389250103_5071505967214233592_n

Leave a Reply

Your email address will not be published.