Талархал

Монголын Өсвөр Үеийнхний Хөгжлийн Үйлчилгээний Төв ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах Зөвлөлийн Тэргүүн Ц.Мөнхжин маань Герман улсын Мюнхен хотноо өсвөр үеийнхний хөгжлийн төслийг маань санхүүжүүлэх хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Монголын хүүхэд өсвөр үеийнхний төлөөх бидний үйлсийг цаг үргэлж дэмждэг Мөнхжин таньд баярлалаа.

“Эмэгтэйчүүдийн Хөгжил” цуврал сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан Отгонбаяр сангийн хамт олон болон сургалтанд оролцон бидний үйлсийг дэмжин хандив өргөсөн бүх эмэгтэйчүүдэд байгууллагынхаа хамт олны зүгээс талархал илэрхийлье. Та бүхний амьдралд аз жаргал хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Монголын Өсвөр Үеийнхний Хөгжлийн Үйлчилгээний Төв ТББ-ын хамт олноос

12779133_1681668772093551_2013456332989106359_o

Leave a Reply

Your email address will not be published.